Технологийн CNET сайтын Shara Tibken мэдэгдэж байгаагаар Samsung "8-р сарын 7-нд Нью-Йорк хотод" шинэ Galaxy Note 10 утсаа танилцуулахаар бэлдэж байгаа ажээ.
Samsung Galaxy Note 10 нь хоёр янзын хэмжээтэй байх бөгөөд 5G сүлжээ дэмждэг 3.5 мм-ийн чихэвчний үүртэй байх юм.
Хамгийн сүүлийн үеийн таамаг зургаас харвал Samsung Galaxy note 10 дээд болон доод зааггүй болсныг харж болно . Мөн selfie камер нь захад биш голд байрладаг болсон байна. хэмжээний хувьд том нь 6.75-инчийн дэлгэцтэй байх ба харин жижиг хувилбар нь 6.3 инч, арын камер нь босоо байрлалтай гурван камер байх болно.
Samsung шинэ Galaxy Note 10 утсаа зах зээлд танилцуулахаар яаравчилж байна.
Учир нь Samsung нь Huawei-ийн гар утаснуудад хориг тавьсан энэ үед алдсан орон зайгаа нөхөх боломж юм.