Breaking News

Маpinfo програмын эрчимжүүлсэн сургалт

 Геологчидод зориулсан МарInfo & Discover програмын эрчимжүүлсэн сургалтанд урьж байна.


Энэхүү сургалт нь MapInfo Professional болон Discover дээр геологийн судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн өргөтгөлийн үндсэн хэсгийг хэдийнээ мэддэг геологчдод нэн тохирно. Дамжаа нь хэд хэдэн лекцээс гадна хайгуулын мэдээллээ оруулах, гадаргуугийн дээжлэлийн талаар хийх дасналуудаас бүрдэнэ. Хичээлд төрөл бүрийн мэдээлэл танилцуулгыг боловсронгуй болгох, задлан шинжилгээ хийх хэрэгсэл,сайжруулсан сонголт, биет бэлтгэх боломжууд, бүтцийн мэдээлэл зэрэг тусгагдсан байгаа. Мөн сургалтанд хамрагдаж буй суралцагсадыг өөрсдийн өгөгдөл дээр ажиллах, зураглал гаргах, шинжилгээ хийх, өгөгдөлийг судлах гэх мэт бодит боломжоор хангана.

Сургалтын гарын авлага
Сургалтын дата
Сертфикат

Хаана

МТҮП #213 тоотод болно.

Зохион байгуулагч

Mapinfo Pro програмын албан ёсны дистрибютер АЙ ТИ ЭКСПЕРТС ХХК

Холбоо барих бүртгүүлэх
88121503, 99095317

Сургалтын хөтөлбөр:

1.MapInfo-гйн үндсэн цэстэй танилцах, түргэн эхлэх цонх, *.Tab файлыг нээх нь
2. Layer control-той ажиллах, Зургийн цонхны тохиргоонууд, Нэгж, масштаб болон хэмжээг тохируулах нь, Map options
3. Зурагт газарзүйн уялдаа хийх, Координатын систем, датум болон нэгжийг тохируулах нь,
4. UTM ба Gauss Kruger-Pulkovo 1942 проекц дээр бүсийг тохируулах нь
5. Шинээр вектор файл үүсгэх, Косметик буюу өнгөц давхаргатай ажиллах
6. Цэг шугам талбай элементүүдийг зурах, тэдгээрийн хэв загварыг өөрчлөх, байршлыг тодорхойлох
7. MapInfo browser буюу (attribute table) дагалдах хүснэгттэй ажиллах, Түүний тохиргоонууд, Динамик холбоос
8. Дагалдах хүснэгтэд автоматаар мэдээлэл оруулах аргууд,
9. Вектор элементийн байршлын координат, талбай болон уртыг янз бүрийн нэгжээр бодуулах
10. Excel файлаас MapInfo дээр цэг буулгах арга, UTM болон Газарзүйн координатын систем дээр
11. Дагалдах хүснэгтэд байршлын координатын хөрвүүлгийг автоматаар хийх арга,
12. Coordinate extraction, UTM метрээс Decimal degree (бутархай градус) болон DMS (градус минут секунд руу хөрвүүлэх)
13. Вектор элементүүдийг сонгох, асуулга, SQL хэл ба түүний стандартууд, Сонгогдсон элементүүдийг шинэ файл руу хадгалах
14. MapInfo дээрх интерполяцийн торлох арга IDW ба TIN аргууд 3D үүсгэх, Вороной диаграм
15. Элементийг GIS-ийн бусад вектор файл руу хөрвүүлэх жишээ нь: ESRI *.shp болон Autocad *.dxf
16. Дэвсгэр зургийн харагдах хэв загварыг тохируулах, Вектор файлыг растр зураг болгох
17. Зургийн легенд болон торлолыг хийх аргууд
18. Хэвлэлийн эх бэлдэх, Масштаб болон цаасны хэмжээ тохируулах, Хэвлэх
19. Геологийн зураг боловсруулах
20. Кадастрын зургийн өгөгдлүүд дээр ажиллах
21. GPS-өгөгдлүүдийг боловсруулах
22. Өрөмдлөгийн ажлын үр дүн боловсруулах, датабаз бэлтгэх
23. Геологийн зүсэлт хийх
24. Өрөмдлгийн ажлын чулуулгийн үеийн бичлэгийг гүйцэтгэх (drillog)
25. Торлол үүсгэж геохими, геофизикийн анализ хийх
26. Өндөршилтэй гадаргын торлол үүсгэх

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *