Breaking News

Google жолоочгүй машинаа танилцууллаа

 
Өчигдөр Google-ын үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин "Code Conference" хурлын үеэр анхны жолоочгүй машины загвараа үзүүлжээ.

Энэ загвар нь ямар ч жолоочгүй тул жолооны хүрд, тормоз, хаазны гишгүүр байхгүй гэнэ.

Харин хоёр хүний суудал, ойр зуурын зүйлээ тавих тавиур, хяналтын дэлгэц, эхлэх, зогсох товч зэргээс өөр юу ч байхгүй. Машин эргэн тойрондоо маш олон мэдрэгчтэй, орчны объектуудаа ямар зайнд байгааг таньдаг гэнэ.

Эхний ээлжинд хэд хэдэн туршилтын загвар үйлдвэрлээд энэ зуны сүүлээр турших юм байна.

Зорчигч ийм машинд суугаад зөвхөн явах чиглэлээ оруулаад л эхлэх товч дарахад болно.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *