Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас “Мэдээллийн
аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анх удаа Ази номхон далайн бүсийн
цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран Ази номхон далайн
бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг 2014 оны 5
дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж
байна. Энэхүү форум нь Ази номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгчид
Кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцан,
тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид кибер аюул заналтай тэмцэх
бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Австрали, Япон, Хятад, Малайз зэрэг орнуудад болж байсан уг хурлыг манай
улс анх удаа өөрийн орондзохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд
форумаар Цахим аюулгүй байдлын Балигийн төлөвлгөөний хэрэгжилт, Спам,
хортой код, вирус, аюул занал, будлиан, таних тэмдгийн хулгайны
асуудлууд, Хор хөнөөлтэй цахим хуудсууд болон бага насны хүүхдийн
хамгаалалт, Кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээх,
Компьютерийн яаралтай тусламжийн багуудын үйл ажиллагааны танилцуулга,
Шинээр гарч ирж буй аюул, занал, зорилтот халдлагууд зэрэг олон
асуудлыгхэлэлцэх юм.
Форумд Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагын гишүүн
орнуудаас Афганистан, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНАЛАУ, Вьетнам,
Камбож, Малайз, Малдив, Мянмар, Непал, Филифин, Фижи, Пакистан,
Папуа, Шинэ Гвиней, Шриланк, Тайланд, Тонга, Япон зэрэг нийт 20
орны Мэдээллийн технологи, харилцаа холбооны яамдуудын мэдээллийн
аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгч, шинжээчид Олон улсын
байгууллагаас Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага
(APT), Ази номхон далайн бүсийн орнуудын сүлжээ мэдээллийн төв (APNIC),
Азийн интернэтийн нийгэмлэг (ISOC), NTT, Хонконгын Мэдээллийн аюулгүй
байдлын мэргэжлийн холбоо (PISA), Токиогын их сургууль зэрэг
байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, манай улсаас Төрийн
захиргааны төв байгууллагууд, Банк, Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч
операторуудын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд,
эрдэмтэн судлаачид, инженерүүд оролцож байна.