1.1. Дүрмийн алдаа шалгагч гэж юу вэ?Энэхүү програм нь хэрэглэгчид гараас оруулсан бичвэр болон уншуулсан текст файлаа хэлбэржүүлэх, болон монгол хэлний дүрмийн хувьд шалган, буруу үгийнхээ зөв хувилбарыг харах боломжийг олгох болно. Мөн үүнээс гадна хэвлэх, шинэ файл үүсгэн бичих, програмын үндсэн сангаас хайлт хийх, өөрийн хэрэглэгчийн сан үүсгэн түүндээ хүссэн үгээ хадгалах зэрэг олон боломжтой.
1.2. Техник хангамжийн шаардлага
Тухайн програм хангамжийг Макентош, Линукс, Виндөүс зэрэг үйлдлийн системтэй зөөврийн болон суурин компьютерт суулган ашиглах боломжтой. Доорх хүснэгтэд програмыг суулгахад шаардлагатай хамгийн доод үзүүлэлтийт тусгалаа.