Breaking News

I-Site XR3 лазер сканер

Орчин үед техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр маркшейдерийн хэмжилт боловсруулалтын багаж тоног төхөөрөмж, программ хангамжуудыг ашиглан геотехникийн болон геомеханикийн судалгаа, олборлолтын үед хурдан шуурхай мэдээллээр хангах, аваарь ослоос урьдчилан сэргийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шуурхай оновчтой шийдвэрлэх нь уул уурхайн салбарт тулгамдсан асуудлын нэг юм.

 Тэгвэл “АйТи Экспертс” компани нь Австрали улсын Maptek компанийн зураглалын дэвшилтэт технологи MAPTEK I-SITE XR3  газрын лазер сканнерын 2017 онд гарсан шинэ загварыг албан ёсны эрхтэйгээр танилцуулж, уул уурхайн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Тус компаний нэвтрүүлж буй I-SITE XR3 газрын лазер сканнерын онцлог, давуу тал, хэрэглээний талаар танилцуулъя.

I-SITE XR3 газрын лазер сканнер: I-Site XR3  лазер сканер нь динамик хүрээтэй панорам зураг авах 147MP өндөр нягтралтай камер, секундэнд 1 сая цэг сканнердах лазер сканер, телескоп зэргээс бүтнэ.

Уурхайн геологи-маркшейдерийн бичиг баримтын иж бүрдлийг стандартын дагуу боловсруулах, геотехникийн, уурхайн хажуугийн болон дотоод овоолгын тогтворжилтын байнгын хяналт хийхээс гадна склад дахь ашигт матмалын, овоолгын эзэлхүүний хэмжээг тодорхойлох,  3-н хэмжээст  зураглалыг 5-20 минутанд  бэлэн болгох боломжтой зэрэг онцлогуудыг дурьдаж болно. Энэхүү газрын лазер сканнераар 2400м зайд сканнердэж болох бөгөөд богино хугацаанд их хэмжээний зураглал үйлдэх, уурхайн  хэмжилт хийх боломжгүй хүндрэлтэй обьектуудыг зураглах, судалгааны ажлын үр дүнгээр шуурхай, бодит мэдээллийг өгөх боломжийг олгож байна.

Мөн лазер сканерыг геологийн хайгуулаас ажлаас эхлэн уулын ашиглалтын бүхий л үе шат,  уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хийж дуусах хүртэлх цаг хугацаанд ашиглах боломжтой.

Давуу тал:

-          Богино хугацаанд хэмжилт боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

-          Олон тооны цэгэн хэмжилт авч, хэмжилтийн анхдагч өгөгдлүүдийг үүсгэнэ.

-          Хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу 3600С эргэнэ.

-          IP65 стандартын тоос болон ус, доргилтын хамгаалалттай.

-          -400С-ээс +500С буюу цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах боломжтой.

-          Тус сканнер нь өөр дээрээ L1 GPS суурилагдсан

-    Уурхайн орчинд хүн хүрэх боломжгүй, нурал гулсалт үүссэн обьектыг зураглах бүрэн боломжтой.

-          Автомашинд суурилуулан хэмжилт хийх боломжтой.

-          Хүрээний нарийвчлал 2400м-т 5мм



Хэрэглээ:

Газрын хэвлий дэх ашигт малтмалын уул-геометрийн зүй тогтлыг тогтоох, уурхайн доголын хананд дахь давхаргын зузаан-үелэг буюу нарийн нийлмэл бүтцийн зузааныг тодорхойлох, ашигт малтмалын дизъюнктив эвдрэл, шилжилт хөдөлгөөн, овоолгын эзэлхүүн хэмжих, ил уурхайн хажуугийн болон дотоод овоолгын тогтворжилтын байдалд үнэлгээ өгөх, уулын чулуулгийн деформаци, нурал гулсалтын хурдыг абсольют утгаар нь тодорхойлох, инженерийн байгууламжийг /агааржуулалтын хоолой г.м./ хэмжих зэрэг лазер сканнерийн тусламжтайгаар хэмжилт боловсруулалт хийж,  ил болон далд уурхайд байнгын хяналт мониторинг хийх боломжтой.               Ашигт малтмалын олборлолт болон уул уурхайн үйлдвэрлэлээс гадна дараах инженерийн салбарт өргөн хэрэглэх боломжтой юм.

-          Инженерийн болон топогеодезийн зураглал

-          Инженер-геологийн зураглал

-          Инженер-экологийн зураглал

-          Иргэний болон үйлдвэрлэлийн зураглал, барилгын хяналт

-          Ашигт малтмалын склад дахь эзэлхүүн хэмжиж, тодорхойлох

-          Нефть хадгалах байгууламжийн хяналт

-          Өгөгдлүүдийн боловсруулж 3 хэмжээсээр загварчлах

   Монгол улсын болон олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа байдал:

“Оюу толгой” уурхай нь  2011  оноос эхлэн I-SITE 8400 лазер сканнерыг  ил уурхайн хажуу ханын тогтворжилт, нурал гусалт үүсэх эрсдлийг урьдчилан хянах, 

2016 оноос I-SITE 8200 лазер сканнерыг Оюу толгойн уурхайн гэрээлэгч Thiess-Khishig Arvin joint ventureХХК далд уурхайд геотехникийн иж бүрэн судалгаа хийхэд ашиглаж. Мөн үүнээс гадна уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аваарь ослоос урьдчилан сэргийлэх гээд олон давуу тал болгон ашиглаж байна. 

Харин олон улсын түвшинд MAPTEK I-SITE сканнерыг Rio Tinto Alcan, La Coipa, Oz Mineral Prominent Hill, BHP Billiton Spence зэрэг уурхайнууд нь 3 хэмжээст загварчлалыг бий болгох, уулын үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашигладаг.

Бид гадны орны туршлагад тулгуурлан Монголын уул уурхайн болон бусад салбарт энэхүү лазер сканерыг хэрэглэх боломж, албан ёсны дагалдан программ хангамжийн хамт худалдан авах нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

Хэмжилт хийх нөхцөл: Лазер сканнерын  иж бүрдэл нь эх бие /зай хэмжигч, лазерийн гэсэн 2 үндсэн хэсэг/,  удирдлагын таблет компьютер, хөл зэргээс бүрдэнэ. Уурхайн хэмжээ болон үүссэн нөхцөл байдал, онцлогоос хамааруулан сканнерын зураглал хийх байршлыг сонгоно. Геотехникийн судалгаа хийхэд лазер сканерыг аль болох хөдөлгөөнгүй, хөлд бэхэлсэн байвал зохино. GPS/XYZ хүлээн авагч нь эх биеийн дээд  хэсэгт байрладаг бөгөөд XYZ солбицлуудыг тэмдэглэгдэж, улсын геодезийн тулгуур сүлжээний цэгүүдэд холбогдсон байна. Үүний дараагаар сканер нь хэвтээ тэнхлэгийн дагуу 360° эргэлтээр зураглал үйлдэнэ. Оператор сканнераар хэмжилт хийх обьектыг сонгон авч, шаардлагатай нягтаршлыг тохируулж, сканнердах горимыг зааж өгнө.  Сканнердэж дуусах үед ямар нэг алдаа гарсан тохиолдол, алдаа нь тодорхой бол дараагийн сканнердах үйлдлийг эхлэхээс  өмнө  тохиргоог дахин тохируулна.

Мэдээлэл буюу анхдагч өгөгдлийн боловсруулалт: Ажлын талбараас зураглал хийж дууссаны дараа сканерын цуглуулсан мэдээлэл буюу анхдагч өгөгдлүүдийг компьютер руу дамжуулан Maptek I-SITE STUDIO программ хангамжийг тусламжтайгаар  өгөгдлийг 3 хэмжээст загварыг гарган авна. Уул-геометрийн зүй тогтлыг шинжилгээ хийх ажлын хүрээнд уурхайн доголын хажуу хананы ан цав, хагарал, давхаргын тасралт эвдрэл зэргийг стереонет болон росетте плот ашиглан фотозураг авч боловсруулалт хийдэг. I-SITE STUDIO нь планар зөв сонгох (хавтгай) болон нуралтын алдааг I-SITE STUDIO программаар боловсруулалт хийснээр кинематикийн шинжилгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой.

1. 3 хэмжээст геологийн блок загвар гарган авах

 

 

2. Хөрс хуулалт болон дотоод овоолгын эзэлхүүн тодорхойлох хэмжилт

 

3. Уурхайн  байнгын хяналт болон чулуулгийн нуралтын шинжилгээ хийх

  

4. Геотехникийн шинжилгээ хийх

 


Сканерийн талаар дэлгэрэнгүй танилцуулга авахыг хүсвэл Maptek Pty Ltd aлбан ёсны төлөөлөгч Ай Ти Экспертс ХХК компанитай холбогдоно уу.

Вэб сайт: www.itexpert.mn

имэйл: info@itexpert.mn

Холбоо барих утас: 99095317 

 

5 сэтгэгдэл
  1. I want to show thanks to the writer just for bailing me out of this situation. Because of researching throughout the the web and meeting recommendations which were not helpful, I was thinking my life was well over. Living without the answers to the difficulties you've resolved by means of your review is a crucial case, as well as the kind that would have in a negative way damaged my career if I had not encountered your web site. Your actual knowledge and kindness in handling the whole thing was

  2. My husband and i were very delighted when Albert managed to carry out his researching through the ideas he came across while using the web page. It's not at all simplistic to just be giving out tricks which usually the rest could have been trying to sell. And we all take into account we now have the website owner to give thanks to for that. Those explanations you made, the simple web site navigation, the friendships your site help create - it's got most impressive, and it's really making our son

  3. I'm just commenting to let you understand of the really good encounter my friend's child developed reading your webblog. She mastered several pieces, which included how it is like to have a very effective giving mindset to have the mediocre ones just master specified tortuous subject areas. You truly did more than our own desires. Thanks for churning out the invaluable, trustworthy, edifying not to mention unique tips about the topic to Mary. vans shoes http://www.vans-outlet.us.com

  4. I have to express my thanks to you just for rescuing me from this problem. As a result of surfing around throughout the world-wide-web and seeing notions which were not powerful, I figured my entire life was well over. Being alive devoid of the strategies to the issues you have fixed by way of your short article is a critical case, and ones that would have badly affected my career if I hadn't come across your web page. Your good ability and kindness in playing with every item was valuable. I am

  5. Thank you so much for giving everyone an extraordinarily special chance to check tips from this site. It's always so amazing and as well , stuffed with a lot of fun for me and my office friends to visit your website particularly thrice in one week to read through the new tips you will have. And of course, we're usually contented concerning the mind-blowing opinions served by you. Selected 3 areas in this posting are completely the simplest I have had. yeezy boost http://youl.ink/yzyinc

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *