Breaking News

Хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалагч

Үнийн санал хэвлэх

Үнэ :79000₮ 


Хэрэглээ

LED зурагт, хөргөгч, хөлдөөгч, компьютер хүчдэлийн хэлбэлзлээс шатах тохиолдол элбэг байдаг.  Тэгвэл AVS 30 ашигласнаар таны цахилгаан хэрэгслийг хүчдэл хэлбэлзлээс  бүрэн найдвартай хамгаалагдах болно.

AVS 30 уртасгагч залгуур хэдэн цахилгаан хэрэгсэл залгаж болох вэ ?

AVS 30-т    5А  ихгүй хэрэглээтэй  3  хүртэлх цахилгаан хэрэгсэл нэг дор залгаж хүчдэл хэлбэлзэл, гэнэтийн цахилгааны гэмтлээс хамгаалах боломжтой. Жишээ нь LED зурагт, Wifi төхөөрөмж, компьютер эсвэл оффист  3-4 компьютер нэгэн зэрэг залгаж ашиглаж болно.   

Электрон хэрэгсэл хамгаалагч гэж юу вэ? 

Электрон хэрэгсэл хамгаалагч нь хүчдэлийн хэт өсөлт , фазын уналт, аянга, цахилгааны хэлбэлзэлээс электрон хэрэгсэлийг хамгаална. Эдгээр нөхцлүүд бүх төрлийн электрон болон цахилгаан хэрэгсэл, LED/LCD телевизор, компьютер, нөүтбүүк, смарт утас зэрэг таны үнэ цэнэтэй төхөөрөмжийг   шатаах, гэмтээх аюултай. 
Электрон хэрэгсэл хамгаалагч нь таны цахилгаан хэрэгсэлийг  хүчдэлийн хэт өсөлт, аянга, тог тасраад эргэж ирэхдээ хэт өндөр ирэх тохиолдолд цахилгаан хэлхээнээс төхөөрөмжийг түр салгаж гэмтхээс богино  хугацаанд хамгаалж, урт хугацааны хэвийн ажиллагааг хангана. Цахилгаан хэлхээнээс салгаснаас хойш хүчдэл хэвийн болтол 30 секундын турш дахин хэлбэлзэл гарахгүй бол цахилгаан хэлхээг эрүүлэн залгана.

Хэрэглэх заавар

Анхааралтай уншина уу.

1. Электрон хэрэгсэл хамгаалагчыг 10А дээш хэрэглээтэй цахилгаан хэрэгсэлд ашиглаж болохгүй, Энэ хязгаар давсан тохиолдолд Электрон хэрэгсэл хамгаалагч  гэмтэж болох бөгөөд баталгаат засвар хүчин төгөлдөр бус байх болно.

2. Цахилгаан хэлхээнд Электрон хэрэгсэл хамгаалагчыг эхэлж залгаад дараа нь Электрон хэрэгсэл хамгаалагчд та цахилгаан хэрэгсэлээ залгана.
3. Электрон хэрэгсэл хамгаалагчид гурваас илүү төхөөрөмжийг бүү холбо.
4. Электрон хэрэгсэл хамгаалагчыг цахилгаанд залгах үед эхлээд улаан LED гэрэл асна. Энэ үед гаралт руу хүчдэл дамжуулахгүй, хүчдэл хэвийн эсэхийг шалгасны дараа шар LED гэрэл асна. Энэ нь хүлээх горим юм. Хэрэв хүчдэл хэвийн бол 90 cекундын дараа ногоон  LED гэрэл рүү шилжинэ. Энэ үед төхөөрөмж  хүчдэл дамжуулж эхэлнэ. 

5.  Хүчдэл хамгаалагчыг хэлхээнд залгах бүрт урьдчилан сэргийлэх  буюу WAIT горим идэвхжиж, хүчдэл хэвийн бол 90 cекунд хүлээсний дараа ON  горимд шилжиж цахилгаан хэрэгсэлд хүчдэл дамжуулна.

6. Хэрэв ЭЛЕКТРОН ХЭРЭГСЭЛ ХАМГААЛАГЧЫГ цахилгаанд залгасны дараа улаан LED гэрэл ассан хэвээр байвал хэлхээнээс ирж буй хүчдэл хэт бага байгаа бөгөөд Электрон хэрэгсэл хамгаалагч  OFF горимд шилжиж таны цахилгаан хэрэгсэлийг хамгаалж унтраах болно. Хүчдэл зөвшөөрөгдөх хязгаарт буцаж ирэхэд шар  LED гэрэл асч хүлээх горимд шилжиж  30 секундын  дараа ногоон LED гэрэл асч цахилгаан төхөөрөмж рүү хүчдэл дамжуулж эхэлнэ.  
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *