Breaking News

Mapinfo Pro 17

Үнийн санал хэвлэх

MapInfo Professional v12.5-г ашиглан газрын зургийг хаана ч байхгүй өндөр төвшинд боловсруулах боломжтой. Сайжруулсан автомат дүрслэлийн нөхцөлүүд, шинэ дэвшилтэт масштаб хэмжилт, болон байршил тогтоогч объект зэргийг агуулсан. Уг програм нь газрын зураг боловсруулахад хүндрэлтэй аливаа асуудлуудыг хялбархан шийдвэрлэж чадна.

Газрын зургийн боловсруулалт

MapInfo Professional v12.5 нь масштабын үзүүлэлт болох газрын зургийг дүрслэхэд хүрэлцэхүйц хэмжээний зайг үүсгэн хил хязгаар болон суурийг нь маш сайн зохицуулж өгдөг.v11.5-д танилцуулсан Legend Designer-н сайжруулсан хэлбэр нь урт хэмжээний текстийн үгийн тоог автоматаар ойлгомжтой болгон цөөрүүлж шинээр бие даасан хэсгүүд болгох боломжтой











Үнэлгээ өгөх

MapInfo Professional v12.5 нь хэрэглэгчийн үнэлэмжийг нэмэгдүүлэн үнэлгээний хуваарилалт болон бүтээмжийг бодитойгоор нэмэгдүүлдэг билээ. Шинэ ухаалаг алгоритм нь хэрэглэгчдэд автоматаар газрын зураг дээр боловсронгуй болгосон үнэлгээнүүдийг байршуулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн хүнд хэлбэрийн буюу хэтэрхий эрээвэр шугамууд ба муруй тэмдэгтүүдэд зориулагдсан нөхцөлүүд бий. Уг програмыг ашиглан муруй тэмдэгтүүдийг өнөөгийн байдлаар шинэ байршилд шилжүүлэх боломж бий.

Шинэ ухаалаг алгоритм нь хүн амын нягтшил ихтэй газрын зургийн бодит үнэлгээн дээр суурилсан хамгийн тааламжтай байршил болон хэмжээг автоматаар тооцоолж олон өнцгүүдэд үнэлгээний хуваарилалтыг ухаалгаар хүргэдэг. Энэхүү газрын зургийн үнэлгээний давхаргуудын давуу тал болон шинэ автомат үнэлгээ нь хэмжилтийн хялбар бөгөөд тодорхой нөхцөлүүдийг бий болгосон юм. 











Хялбар хэрэглээ

MapInfo Professional v12.5 нь GIS-н хэрэглээг олон улсын төвшинд хамгийн хялбархан болгосоор ирсэн. Шинэ хэрэглээ, жишээлбэл Харьцуулсан Хүснэгтэн Бүтэц (Compare Table Structure)нь олон төрлийн хүснэгтүүдийг нэгэн зэрэг засварлан харьцуулахад дөхөм болдог бөгөөд PolyBuilder хэрэглээ нь дижиталчлагдсан lineworк-оос  олон өнцөгтийг автоматаар бий болгох, мөн шинээр бий болсон Шуурхай Дамжуулах Хэрэглээ нь MapInfo Professional дахь танил бус мэдээллүүдийг шуурхай дамжуулахаас гадна энэхүү хосолсон үйл явц нь шуурхай, цагийг тань хэмнэх чухал ач холбогдолтой. 

Технологийн шинэчлэл

Windows 8 болон Windows Server 2012-ийн тусламжтайгаар MapInfo Professional v12.5 нь байгууллагуудад хамгийн сүүлийн үеийн hardware болон software-г ашиглах боломжийг нэмэгдүүлсэн. Түүнчлэн уншиж бичих, мөн харилцан хамааралтай маш олон төрлийн Autodesk-ийн бүтээгдэхүүнүүд багтсан SQLite мэдээллийн сан-г хэрэглэгчид бүтээж ашиглах боломжтой болсон. Шуурхай Дамжуулах Хэрэглээ нь мэдээллүүдийг MapInfo Professional-н орчинд урьд өмнө нь байгаагүйгээр хялбархан хэрэглэх боломжтой болгосон. Мөн, MapInfo Professional v12.5 нь PostGIS 2.0, SQL Газарзүйн Серверийн нөхцөл, WFS v1.1-уудад дэмжлэг үзүүлдэг болсон.

Бүтээгдэхүүний мэдээллүүд

Хэрэглэгч та MapInfo Professional v12.5 –ийг ашиглан бүтээгдэхүүний мэдээллийн систем дахь өгөгдлүүд болон сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой. MapInfo Professional-ийн шинэ уншигч лицензийнхүчинтэй байх тухай мэдээлэл болон удирдагчдад зориулсан нийтлэлүүд , нөхөх хувилбар болон шинэчлэл зэрэг чухал шинэ мэдээллүүдийг автоматаар шалгах боломжтой юм. 

Хэрэглэж нэгтгэхэд хялбар

MapInfo Professional нь маш энгийн шийдэлтэй бөгөөд таны одоогийн мэдээллийн системүүдтэй хялбархан нэгдмэл нэгэн цогц болж чадна.














Хялбар хүртээмжтэй мэдээлэл

MapInfo Professional нь олон төрлийн ерөнхий PC file хэлбэрүүдийг дэмжин ажилладаг бөгөөд (жишээ нь Microsoft Excel, Access, DBF болон CSV цэсүүд), харилцан хамааралтай өргөн уудам мэдээллийн сангийн хэлбэрүүд (Oracle, Microsoft SQL Server, PostGIS, SQLite and ODBC зохистой  мэдээллийн сан) болон өргөн уудам мэдээллийн сангийн хэлбэрүүд ( AutoCAD DXF/DWG, SHP, DGN болон бусад хэлбэрүүд) үүнд багтана.

Түүнчлэн та өөрийн газрын зургууд дахь ямар ч хэлбэрүүдийг (агаарын дүрслэл, хиймэл дагуулын дүрслэл,скандсан газрын зургийн дүрслэл болон бусад дүрсүүд)-ийг төсөөлөх боломжтой. Мөн, MapInfo Professional нь стандартын дагуу Microsoft Bing aerial болон hybrid map-тай холбогдоно.










Мэдээллийн бүтээмжийг бий болгохын хамтаар функцуудыг засах нь

MapInfo Professional-ийг ашиглан CAD мэдээлэл боловсруулалт хийх болон чанар ба нэрнийхүснэгтэн мэдээлэл зэргийг засч өргөн хүрээний сонголт хийх боломжтой.

MapInfo Professional нь цаг зав, хүчин зүтгэлийг тань хэмнэн ганц өгөгдлөөр таны бүхийл газрын зураг болон мэдээллийн багцыг өөрчлөх боломжийг олгодог. 














Уян хатан газрын зургийн үзүүлэлт болон төсөөллийн нөхцөлүүд

MapInfo Professionalийн энгийн хэрэглээний map display wizards болон нарийвчлагдан тусгайлсан өөрчлөлтийн нөхцөлүүд нь ямар ч төвшний хэрэглэгчдэд газрын зургийг шуурхай бөгөөд гайхалтай сайхан харагдуулж хийхэд тусалдаг.Суурин газрын зураг болон онцолсон хэсгүүдийг давхарлах зэрэг төсөөллийн мэдээллийг өгөх, өөрийн дурын data буюу мэдээллээ шулуун болон олон өнцөгт мэдээллийн тусламжтайгаар төсөөлөх боломжтой.  Мөн тусгайлан өөрчлөлт хийх техникүүдийг дүрслэхээс гадна бидний задлан шинжлэх хүчирхэг процессүүд хийхэд хэрэглэгддэг мэдээллүүдийн загвар болон үзэмжийг өөрчлөх боломжтой байна.

Түүнчлэн та статистикийн болон өөр ямар нэгэн тоон функцыг ашиглан тооцоолсон хэсэгт суурилсан бүс нутаг болон төв цэгт тэмдэг ба өнгийг нэгтгэн ашиглах боломж бий. Жишээ нь бүс тус бүрд буй харилцагчийн тооны дагуу та өөрийн зарж буй газруудыг тооцоолон харах боломжтой.















Үр дүнгээ хуваалцах

MapInfo Professional өргөн хүрээний мэдээллийг боловсруулах үйл явцын ачаар таны үйл ажиллагааны үр дүнг хялбар болгох боломжтой.Энгийн хэрэглээний өгөгдлүүд болон ямар ч хэмжээний газрын зургуудыг хэвлэн нийтлэх тул та өөрийн үр дүнгээ хэнтэй ч хуваалцах боломжтой.Мэдээллээ хуваалцах өгөгдлийн хувьд та нийтлэг өгөгдлүүдээ хадгалах эсвэл бусадтай хуваалцах боломж бий.

 









Өөрийн хэрэгцээгээ бүрэн хангах нь

MapInfo Professional нь MapInfo GIS Suite-н нэг хэсэг бөгөөд сүлжээ болон өгөгдлийн бүтээгдэхүүн,  desktop,  server-н хослолуудыг  багтаасан өргөн хүрээний цогц юм. Таны хэрэгцээ өндөр болохтой уялдуулан MapInfo ч мөн ялгаагүй өсөн дэвжих болно. 

 


 


3 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *